Хөгжлийн банк тойрсон улс төр ид дундаа яваа энэ үед эргэж харж, эргэлзэж асуумаар олон асуулт тодорч байна. МАН-ын томчууд ч эхнээсээ “Бага хүүтэй зээл авч дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн улс төрчдийг нэг нам гэлтгүй хашраагаад өгье” гэсэн утгатай үгс унагаж эхэллээ. Энэ удаагийнх бүлэглэл хоорондын дажин ч гэлээ өмнө нь эвийлж хаацайлаад байснаасаа нэг алхам ч гэсэн урагшилсанд нь талархах учиртай байх. УИХ-д сонгогдсон 40 гаруй гишүүд нь иргэдээс ЖДҮ-ийн зээл“булаасан” нь илрэхэд гурав, дөрөвхөн гишүүнээрээ туг тахьсан болоод бусдыг төөрөгдүүлж, үлдсэн нөхдөө сонгуульд дэвшүүлж, дарга, сайдын сэнтийд залж чаддаг МАН-ын хувьд яаж ч бодсон дэвшилттэй алхам л даа. Хөгжлийн банкнаас үйлдвэр байгуулжбизнес хийх хүсэлтэйяваа баялаг бүтээгчдийн авах ёстой байсан өчнөөн тэрбумын бага хүүтэй зээлийг “булаан” авч, “хэтэвчээ зузаатгасан” улстөрчдөд хариуцлага хэрэгтэй, улсаас авсан мөнгийг нь эргэж төлүүлэх ёстой.
Хөгжлийн банкны энэ удаагийн шүгэл үлээлтийн цаана хоёр том шалтгаан анзаарагдаж байна. Нэг талд нь хэт даварсан улс төрчдийг хазаарлах, харин нөгөө талд нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нэг нь нөгөөгөө намнах дайн өрнөж байх шиг. Тэгж хардах хангалттай олон шалтаг байна. Наад захын жишээ гэхэд л иргэдийнхээ боломжийг булаан байж авсан зээлээ салхинд хийсгэсэн улс төрчдийг чичлэхээс илүү үндэсний том компаниудынхаа үйлдвэрлэл, хөгжүүлэх гэж авсан зээлийг улс төржүүлж, баялаг бүтээгчид рүүгээ дайрч давшлаад эхэлчихлээ. Хөгжлийн банкийг дампууруулах цаад санаагаар эхлүүлсэн улс төр байхыг ч үгүйсгэх арга алга. Улс төрчид ийм зорилгоор өөр зуураа “дайтаж” байгаа бол иргэдэд, энэ улсад ямар ч өгөөжгүй. Үр дүнд нь эрх мэдэлтнүүд ахиад л хэтэвчээ зузаатгаж, жирийн олон хохироод үлдэнэ. Өнгөрсөн түүхээ эргээд харахаар жижиг зах зээл дээр аль чадахаараа, бор зүрхээрээ зүтгэж явсан арилжааны банкууд улс төрчдийн ашиг сонирхлын золиос болж дампуурсан.1990 оноос хойш Ард, Даатгал, Монгол хоршоо, Анод, Хотш, Капитал гээд яривал хорь гаруй банк улс төрийн оролцоотой үүдээ хаасан түүхтэй. Эцэст ньарилжааны банкны хувьцаа эзэмшигчид, жирийн иргэд хохироод үлдсэнийг зориуд тодотгоё.
“Товчхондоо банк хэрхэн дампуурдаг вэ” гэсэн асуулт тавьж, хариу хаймаар өдрүүд үргэлжилж байна. Шуудхан хэлэхэд банкуудын дампуурлын түүх бүрийн цаана улстөрчдийн ашиг сонирхол ямар нэг хэлбэрээр нуугдаж байдаг. Наад захын жишээ гэхэд л “Анод” банк байна. 17 жилийн түүхтэй, 300 тэрбумын актив, 200 тэрбумын зээлтэй байсан энэ банкны дампууралд удирдлагуудынх нь буруу бий ч улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн дарамт шахалт нөлөөлсөн гэх хардлага хүчтэй дуулддаг. Хардлага гэхэд зөөлдөхөөр фактууд өчнөөн сонсогддог. Захын жишээ хэлэхэд л өчнөөн тэрбумын зээл авсан улстөрчид “Анод”-ыг дампуурахад нөлөөлсөн нь бодитой үнэн. Сүүлийн халуун жишээ гэвэл “Капитал” банк байна. Хожуу өрнөсөн үйл явдал, жишээ баримтууд нь өнөө ч шинэхнээрээ байгаа болохоор энэ банкны түүх уншигчдад илүү ойр буух байх.
“Капитал”-ын дампууруулсныг зарлахын өмнөхөн тухайн үеийн төв банкны ерөнхийлөгч, зарим улс төрчийн УИХ-ын чуулган, байнгын хорооны үеэрхэлсэн мэдэгдэл байр сууриуд, Н.Баяртсайханы өмнөх Монгол банкны ерөнхийлөгчийн энэ банктай холбоотой гаргаж байсан шийдвэрүүд, банк дампуурахын өмнөхөн эдийн засагт өрнөсөн үйл явц, ОУВС-гийн шахалтаар хийгдсэн активын чанарын үнэлгээ, яг тэр цагийн банкны өөрийн чадамж гээд олон зүйлийг эргэж харж, уяж ухаж анзаарахад “Капитал”банк-ыг улс төрийн шалтгаанаардампууруулчихсан юм биш үү” гэсэн хардлага төрдөг.
Асуултандаа хариу хайхын өмнө Капитал банк дампуурах үедээ хэр чадамжтай байсныг эргэж харъя. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буугдахдаа актив нь 551,1 тэрбум, пассив 624 тэрбум төгрөг байсан энэ банк тухайн үедээ 5.2 тэрбумын ашигтай ажиллаж байж. Авлага нь 31,6 тэрбум, зээлийн өрөнд хураагдсан хөрөнгө 150 тэрбум ,зээлийн үлдэгдэл 241 тэрбум, зээлийн хүүгийн авлага нь 58 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсныг тухайн үеийн хэвлэлийн мэдээнээс харчихаж болно. Төгсгөлд нь онцлоходалдагдал ньачир дээрээ зуу гаруй тэрбумаар л хэмжигдэж байж. Яагаад гэсэн асуултын хариу хойно тодрох учир ингэсгээд орхиё. Мэдээж гаргасан зээлийнх нь хэмжээг хоёр нугалахаар хэмжээний үнэлгээ бүхий барьцаа хөрөнгөнийх нь тухай дурьдахгүй орхиж болохгүй.
Баримт-1Капитал банкны дампуурал халуун сэдэв болж байх тэр үед З.Энхболд гишүүн УИХ дээр “Энэ эрсдэлтэй банкны чинь асуудал 2019 оноос эхэлсэн гэж төв банкны мэдээлэлд бичсэн байна” гэсэн нь бий. Төв банкнаас “Капитал” банкны асуудал2019 оноос эхэлсэн гэж мэдээлж байж л дээ. “Энэ банк дампуурах эхлэл яг хэзээ тавигдсан бэ” гэсэн асуулт тавиад хариу хайхаар бүр эрт 2015 оноос үйл ажиллагааг нь боомилж төв банкнаас дарамт шахалт үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол банк УИХ-д буруу мэдээлэл өгсөн гэсэн үг. Түүх сөхье. Н.Золжаргал төв банкийг удирдаж байхдаа 2015 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр H 51 тоот тушаал гаргаж байж. Энэ тушаалын гол агуулга нь “Капитал” банкны бүх зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор тухайн банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Товчхондоо зөвхөн тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээг нь үлдээгээд бусдыг нь хаачихаж. Энэ шийдвэр гарахаас өмнөх жилд хүүгийн орлогоос 80 тэрбум төгрөг олдог байсан банкны хүүгийн орлого дараа жил нь 57 хувиар буурч 35 тэрбум төгрөгийн хүүний зардал буюу алдагдал хүлээснийг банкны тайлангаас харчихаж болно. Хоёр жилийн дараа жилдээ 80 тэрбумаар олдог байсан хүүгийн орлого нь 37 тэрбум руу уруудсан нь бас тус банкны тайланд дурайж байна. Алдагдал нь 2018 онд 311 тэрбум болж огцом цойлсон нь харин өөр шалтгаантай. Зээлээ төлөхгүй 180 хоноход барьцаа хөрөнгөөс үл шалтгаалж тухайн зээлийн хэмжээгээр сан байгуулж байршуулдаг, санд байршсан банкны мөнгө алдагдалд тооцогддог гэсэн шалтгаанаар “Капитал” банкны алдагдал огцом өсч байж. Санд “алдагдал” нэрээр байршсан мөнгө 197 тэрбум төгрөг байсан гэхээр банкны тухайн жилийн цэвэр алдагдал 217 тэрбумд хүрсэн гэсэн үг. Хүнээр зүйрлэвэл хүчээр боосноос болж амьсгал нь тасалдсаныг сая дурдсан тоонууд нотолж байна. Банкууд орлогынхоо 80-90 орчим хувийг хүүгийн орлогоноос, үлдсэнийг нь шимтгэл үйлчилгээ, валют арилжааны үйлчилгээнээс олдгийг энэ дашрамд онцолъё.
“Капитал”-ыг дампууруулах шийдвэр гаргасан Н.Баяртсайханы Монголбанкийг удирдаж явахдаа хэлсэн нэг байр суурийгэшилье. Тэрээр төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Банкны зээл олгож байгаа мөнгө бол нөгөө талдаа харилцах хадгаламжийн эх үүсвэр татагдаж ирсэн гэрээний үндсэн дээр зохицуулагддаг мөнгө. Тэгэхээр зээлийн хүүг ч юм уу үндсэн өрийг чөлөөлнө гэдэг маань нөгөө талд байгаа харилцах хадгаламжийг өгөхгүй гэж хэлж байгаатай адилхан” гэсэнудаатай. Товчхондоо мань эрактив талдаа зээлийг нь, хүүг нь зогсоочихвол харилцах, хадгаламжийг өгөхгүй гэж хэлж байгаатай ялгаагүй үзэгдэл болно гэдгийг тов тодорхой хэлчихсэн байдаг. Ингээд харахаар Н.Баяртсайханы өмнөх төв банкны ерөнхийлөгчийн Капитал банкинд“зориулж гаргасан” шийдвэр хүнээр бол эргэлдэх ёстой цусны урсгалыг нь хаачихсан гэсэн үг.Шуудхан хэлэхэд зүгээр л “үх” гээд орхичихсонтой ялгаагүй шийдвэр гаргаж байж. Бүр энгийнээр хэлбэл Н.Баяртсайханы хэлж байсны эсрэг шийдвэр 2015 онд гарсан нь цагаан дээр хараар дурайж байна. Тухайн үед төв банкнаас “Капитал”-тай холбоотой дөрвөн тушаал гарч байсан юм билээ. 2015 оны шийдвэрээс гадна 2016 оны Н52, 2018 оны А146,2019 оны тушаалуудыг сөхөж харвал Капитал банкны дампуурлын цаад шалтгаан тодроод ирнэ лээ.
Нэг улстөрч нь нөгөөгөө “Капитал” банкнаас санхүүждэг гэж хардаад, дарж авахын тулд нүүдлээ эхэлсэн нь сүүлдээ эндүүрлээр дууссан гэж улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийдэг нь ортой байх өндөр магадлалтай. “Капитал” руу онцгойлж хандсан удаа дараагийн шийдвэрийг гаргасан эрхэм сүүлдээ өнөө том улстөрчийн зөвлөхөөр ажилласан гэх мэт барим тавим сэжим бий. Н.Баяртсайханы хувьд Сангийн сайд байсан учраас тэр зүгийн мэдрэмж өндөртэй, төв банк талдаа Н.Золжаргалын дайны мэдэрч сэтгэх чадвар дутмаг,ажлаа авахад нь хяналт шалгалтын хэсэгт нь өмнөх ерөнхийлөгчийн хүмүүс ажиллаж байсан гэх мэт шалтгаанууд Капитал банкийг дампууруулах шийдвэр гаргахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Баримт-2 Капитал банкны дампуурлын цаадах том шалтгаан ньулстөр байсныг өөр нэг өнцгөөр нотолъё. Тухайн үед Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж явсан Н.Баяртсайханы үгийг ахиад эшилье. “Монгол улс 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр ОУВС-тай хөтөлбөр тохирч ажлаа эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн нэг үндсэн шаардлага бол Монголын 14 арилжааны банкинд активийн чанарын үнэлгээ хийлгэх байсан. Активийн чанарын үнэлгээг Монгол банк гадаадын аудитын компаниас зөвлөгөө авч хийж хэрэгжүүллээ. Активын чанарын үнэлгээгээр Монголын банкууд 511 тэрбум төгрөгийн хэмжээтэй өөрийн хөрөнгийн дутагдалтай нь ил болсон юм. Энэдутагдлаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор нөхөж дуусгах даалгаврыг Монгол банкнаас арилжааны банкуудад өгсөн зургаан сарын хугацаатай даалгавар байлаа.12 дугаар сарын 31-ний байдлаар зургаан банк 466 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Нэг банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх алхам хийгээгүй. Тэр нь Капитал. Тийм учраас Капитал банкийг татан буулгах арга хэмжээг 2019 оны дөрөвдүгээр сард монгол банк авч хэрэгжүүлсэн” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч байж.
Төв банкны экс ерөнхийлөгч УИХ-д мөн л ташаа мэдээлэл өгснийг баримтаар нотолъё.
ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудад хийсэн “Активын чанарын үнэлгээний үр дүн”-гээр Капитал банк 48 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулахаар хангалттай үнэлгээтэй шалгагдсан байдаг.Гэтэл энэ явдлаас ердөө сарын дараа буюу 2018 оны есдүгээр сард Монголбанкны Хяналт шалгалтын газраас ээлжит бус гэнэтийн ойлгомжгүй шалгалт оруулж, Эрсдэлийнсан байгуулах дүнг 189 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 237 тэрбум төгрөг болгож банкны алдагдлыг өсгөж байж. Дүрмийн сангаа 40 гаруй тэрбумаар нэмэгдүүлснийг нь дурдахгүй орхисон нь бас хачирхалтай. Н.Баяртсайханы мэдэгдлээс харахад тухайн үед Капитал банкны өөрийн хөрөнгийн дутагдал 50 тэрбум төгрөг байсныг нэмэх, хасах үйлдэл мэддэг хэн ч бодоод олчихно. Харамсалтай нь тухайн үед төв банк Капитал банкинд өөрийн хөрөнгөө 50 тэрбумаар нэмэгдүүл гэсэн шаардлага тавиагүй байдаг. Давтаад онцлоход Монгол банк тухайн үед 311 тэрбумаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн шаардлагыг тавьж явсан нь баримт нотолгоотойгоо дурайж байна. Активийн чанарын үнэлгээгээрбанкны системийн хэмжээнд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дутагдалтай гэсэн тоо гарсан байхад нийт системийн гуравхан хувийг эзэлдэг Капитал банк 311 тэрбумын өөрийн хөрөнгийн дутагдалтай байна гэдэг яаж ч бодсон төсөөлөлд багтах хэмжээ биш.
Баримт-3 Капитал банкны хамаарал бүхий улстөрч эмэгтэй нийгмийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа завшсан мэтээр хэт нэг талыг баримтласан, хувь хүний нэр төрийг харлуулсан цуурхал сошиал орчинд өрнөснөөр өнөөг хүрсэн нь бас хачирхалтай. Нийгмийн даатгалын сангийн мөнгөний хувьд өсгөх зорилгооршалгуур үзүүлэлтийг хангасан арилжааны банкуудтай гэрээ байгуулжзохих хүүтэйгээр байршуулж,байршсан мөнгөөр нь банкууд зээлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн нь одоо ч мөрдөгдөж байгаа жишиг. Товчхондоо хяналт өндөртэйбанк санхүүгийн үйл ажиллагаанд хэн нэгэн хүн дур мэдэн оролцож хувьдаа хөрөнгө, мөнгө завших боломжгүйг төдийгөөс өдий хүртэл хэрэгжсээр ирсэн энэ шийдлээс харчихаж болно. Арилжааны банкуудын тухайд том банкууд нь тэтгэмж, тэтгэвэр тараах гэх мэт жижиг сажиг, хатуу хэцүү үйлчилгээг сонирхдоггүй, уул уурхай, үйлдвэр үйлчилгээний салбарын өндөр ашигтай төслүүдийг санхүүжүүлж, хүүгийн орлогоороо дажгүй аж төрдөг. Харинжижиг банкуудынхувьд тэдний “голсон” төрийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Товчхондоо ХААН-ыг эс тооцвол Капитал шиг жижиг банкууд тэтгэвэр,халамж тавих үйлчилгээг хүссэн хүсээгүй үзүүлсээр ирсэн гэсэн үг. Хэдэн жилийн өмнө тэтгэвэр, халамж олгох процесс амар байгаагүй, бөөн дугаар дараалал, бухимдал стресстэй үйлчилгээнийн нэгд жагсдаг байсныг уншигчид санаж суугаа байх.“Капитал”-ын хувьд энэ төрлийн үйлчилгээг анхнаас нь үзүүлж ирсэн учраас нийгмийн даатгалын мөнгийг олон жилийн турш байршуулж ирсэн байдаг. Мэдээж шалгуурыг нь хангасны үндсэн дээр. Бас олон жилийн турш бага багаар хуримтлуулсаар зуу гаруй тэрбум төгрөг байршуулсан, хүүтэйгээ нийлээд 200 гаруй тэрбум төгрөг болсон гэдгийг онцлох нь зүйтэй байх. Энэ мөнгөний 80 тэрбумыг нь одоогоор барагдуулаад байгаа юм билээ. Ашиглаж, завшсан гэж давшилдаг хэрнээ төлж барагдуулсныг нь дурдахыг ч хүсдэггүй нь гайхмаар хэрэг шүү. Амьдрах боломжтой банкны амыг барьсныг батлахуйц мэдээ, мэдээллийг албаныхан өнөөг хүртэл нийтэд дэлгэхгүй таг чиг яваа нь мөн л гайхашрал төрүүлдэг. Капитал банкны зээлдэгчдийн хэчнээн хувь нь зээлээ эргэн төлж, Монголбанкнаас томилогдсон “Капитал банк”-ны эрх хүлээн авагч зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж хэдий хэмжээнийзээлийн төлбөр хаагдсан бол…? Томоохон зээлдэгчийн төлөгдөхгүй байгаа зээлийн өрийнүлдэгдлийг эзэнтэй нь холбож яагаад хөгжлийн банкных шиг олон нийтэд мэдээлэхгүй яваа юм бол?Банкны эрх хүлээн авагч, Монголбанкны удирдлагаас лавламаар асуулт. Энэ өнцгөөс дуугарахыг хүсдэггүйн цаана ямар учир байна вэ? Хамгийн сүүлд дампуурлаа зарласан энэ банкны үүдийг хаасан шийдвэрийн цаана улстөр гэх том шалтгаан байгаа юм биш биз? Энэ мэт олон асуулт “Капитал”-ын дампуурлын цаана нуугдаж байна.
Хэрвээ тэр үед амьдрах чадвартай байсан энэ банкны амыг хүчээр бариагүй бол ажиллагсад нь, харилцагчид нь, хувьцаа эзэмшигчид нь цаг хугацаа, ажил амьдрал, хөрөнгө мөнгөөрөө хохирч үлдэхгүй байв. Банкны дампуурлын хамаг хүнд ачаа дампууруулах шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдэд хожоотой, энгийн ардад хохиролтой байдгийг энэ мэт олон жишээнээс харж болно. Хөгжлийн банк энэ гашуун түүхийг давтвал хэсэг иргэн, хэсэг хувьцаа эзэмшигч биш улсаараа хохирч үлдэх том эрсдэл бий. Ямар ч улсын хөгжлийн түүхийг том төслүүдгүйгээр төсөөлшгүй. Том төслүүдийг санхүүжүүлэх гол газар нь Хөгжлийн банк. Хэтэвчээ зузааалах мөчид санаархлаар улсын эдийн засгийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй энэ бүтцээ нураачихгүйхэн шиг аваад үлдээсэй. Улстөрчдөд боломжоо булаалгаж дээрэмдүүлсэн ард түмэн тэдний авсан тэрбум, тэрбумын зээлийг татварт төлсөн мөнгөнөөсөө төлөх байдалд хүргэхгүйн төлөө банкуудын дампуурсан түүхийг үргэлжлүүлэн хүргэх болно гэдгээ нийтлэлийнхээ төгсгөлд онцолъё.
2 replies on “Хөгжлийн банкны дуулиан арилжааны банкуудын “хар түүх”-ийг давтвал яах вэ?”
Eightysomethings,ラブドール 無 修正about aging today,
ラブドール エロespecially their children.Your narcissistic parent is a bully.