Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан хиам, торт, хэрчсэн гурил ихээр илэрсэн гэв

Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдэгдэл хийлээ.

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН “Монгол Улсын Засгийн Газрын 194 дүгээр тогтоолын дагуу бүх нийтийн бэлэн байдлын дэглэм бууруулж, Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 чиглэлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан. Энэхүү тогтоолын дагуу Улаанбаатар хотод 18 чиглэлээр 13 мянга гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нээгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр үйл ажиллагаагаа нээж аж буй ахуй нэгжүүдэд 21 заалттай мэдэгдэл цахимаар хүргүүлсэн. Аж ахуй нэгжүүд бидний хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэрвээ хэрэгжүүлэхгүй байгаа бол иргэд цахимаар гомдол хүргүүлж болно. Гомдлын дагуу бид хяналт шалгалт хийнэ. Одоогоор 31 улсын байцаагч цахимаар мэдэгдлүүдээ хүргүүлж байна. Мөн ажилчдынхаа дундаас сайн дурын үндсэн дээр коронавирусийн шинжилгээнд хамруулахыг, гэрийн тусгаарлалтанд байгаа ажилчдадаа чөлөө олгохыг, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метрийн зайтай байрлуулахыг тус тус заасан. Бид гэрийн хорооллын хүнсний дэлгүүрүүд дээр түлхүү ажиглалт хийж байна. Өнгөрсөн өдрүүдэд хугацаа нь дууссан хиам, напельон торт, хэрчсэн гурилууд ихээр илэрсэн. Бид яаралтай арга хэмжээ авч, устгалд оруулсан. Эм ханган нийлүүлэх үйлдвэрүүдийг мөн шалгаж байгаа. Улаанбаатар эмийн сангуудад мөн хяналт хийж байна. Хөдөө орон нутаг руу зорчих 22 цэг дээр, гурван автовокзал дээр хяналт шалгалтыг хийж байгаа. Маргаашнаас тусгаарлах байрууд дээр бид хяналт шалгалтыг хийх болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *