Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн замд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна

Хөдөө орон нутгийн замд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна зурган илэрцүүд

Үндэсний их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явах иргэдийн оо ихэссэн. Тиймээс хөдөө орон нутгийн замууд нэлээд ачаалалтай байх болжээ.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс шат дараалалсан ажлыг өрнүүлж байгаа бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгаас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэлжээ. Хөвсгөл аймгийн автотээврийн төв, аймгийн Замын цагдаагийн тасгийн холбогдох мэргэжилтнүүд техникийн бүрэн бүтэн байдал, жуулчин тээвэрлэж байгаа том болон дунд оврын тээврийн хэрэгслийг хянан шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Мөн ардтргэдийг хөдөө, орон нутгийн замд гарахдаа хууль бус тээврээр зорчилгүй Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг мөн холбогдох байгууллагуудаас өгч буй анхааруулга, мөн замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай . Осол саатал гарсан тохиолдолд өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой зэрэг маш олон давуу талтай ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *