Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн бирж стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК хил дамнасан арилжаа зохион байгуулахаар болсон байна. БНХАУ-ын “Бохай” таваарын /ВОСЕ/ биржтэй Хөдөө аж ахуйн бирж хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар хөдөө аж ахуйн түүхий эдийг БНХАУ-ын үйлдвэрийн төлөөлөл ирж, ченжүүдээс авдаг байсныг халж, бүтээгдэхүүнээ шууд “Бохай” биржээр арилжаалах боломжтой боллоо. Тодруулбал, БНХАУ-ын үйлдвэрүүд Монголд ирэхгүйгээр манай биржээр дамжуулан “Бохай” биржээс түүхий эд авах боломж бүрдэж байна. 2018 онд арьс шир, мал, мах, ноос ноолуур гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг арилжих бөгөөд түүхий эдийн зах зээлийг шинэ шатанд гаргах суурийг тавилаа” хэмээн Монголын Хөдөө Аж Ахуйн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар ярилаа.

Манай талаас стандартын шаардлага хангасан чанартай түүхий эдийг бирж дээрээ арилжаалахад анхаарах аж. Бэлтгэл ажлыг хангахаар хоёр талын ажлын хэсгийг байгуулжээ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд бэлтгэл ажлаа дуусгаж анхны арилжааг зохион байгуулах юм байна.

Тяньжин Бохайн таваарын бирж нь хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн биет хүргэлттэй, гэрээний спот арилжааг зохион байгуулдаг байна. Тус бирж 2009 оноос хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн спот гэрээний арилжааг эхлүүлснээс хойш нийт гүйлгээний хэмжээ 20 их наяд юань болсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *