Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөнт эргүүл хяналт хийж байна

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас нийт ард иргэдийг хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Сүүлийн үед осол, хэрэг давтамжтайгаар гарч байгаа Мөрөн-Хатгал чиглэлийн зам, Хоохны таг, Эрхэлийн хөндий, Мөрөн-Төмөрбулаг, Бүрэнтогтох чиглэл, Хилэнтийн гүүр, Мөрөн-Тариалан, Тахилт, Тосонцэнгэл Тариалангийн хөндий зэрэг газарт хөдөлгөөнт пост ажиллуулан, хурд хэмжиж хяналт шалгалт тогтмол хийж байна.

Энэ үеэр нийт хөдөлгөөнд оролцогчид хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их илэрчээ. Иймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *