Categories
мэдээ нийгэм

Худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна

Монгол Улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй байна

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгчээ.

Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шуурхай ажлын хэсгээс үзжээ.

Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа ба халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байгаа аж. Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *