Categories
мэдээ нийгэм

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан иргэн Б-г баривчилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас бусдад их хэмжээний хохирол учруулж оргон зайлсан Бямбаагийн Бямбадоржийг өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөө орон нутагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчиллаа.

Бямбаагийн Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан оргон зайлсан байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *