Categories
мэдээ нийгэм

ХУД-т барьж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орно

Хан-Уул дүүгийн 15-р хороонд шинэ бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Барилга угсралтын ажил дуусч, одоо гадна инженерийн шугам сулжээний \гадна дулаан, цэвэр болон бохир ус, цахилгаан, холбооны\ ажлыг хийж байна. Тус барилгыг Нийслэлийн боловсролын газрын захиалгаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гүйцэтгэж, барилгыг “Шилээд” ХХК барьж байна.

Хан-Уул дүүргийн 15-р хороонд ерөнхий боловсролын ганц л сургууль бий. Цэцэрлэгийн насны 1200 хүүхэдтэй тус хороонд улсын цэцэрлэг байдаггүй. Хувийн хэд хэдэн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг хорооны засаг дарга О.Гантуяа хэллээ. Шинээр барЬж буй барилга нь 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай бага сургууль юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *