Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их монгол улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Хүчит бөхийн барилдааны бүртгэл хоёр хоногийн турш Спортын төв ордонд болсон бөгөөд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлсэн аж.

Нийт 512 бөх барилдахаас Дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *