Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Энэ даваанд зарим бөхчүүдийн ам авсан байдлыг танилцуулж байна. Нэгийн даваанд 1024 бөх хүч үзэн барилдсанаас гурвын даваанд хүчит 256 бөх шалгаран үлдээд байна.

-Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Мөнхбатыг,

-Монгол Улсын аварга Б.Балжинням Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан С.Ариунбилэгийг,

-Монгол Улсын аварга Мөнхбат Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Бямбааг,

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш сумын заан Амартүвшинг,

-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол Улмын арслан Ганхуяг Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Ц.Жамсранг,

-Улсын арслан П.Бүрэнтөгс Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн нэмэх начин Т.Мөнгөнхүүг,

-Улсын арслан Мөнхбаатар Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат аймгийн начин Ж.Баянмөнхийг,

-Улсын арслан Б.Ганбат Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн начин Мөнхбаярыг,

-Улсын арслан Батсуурь Завхан аймгийн харьяат аймгийн начин Одхүүг,

-Улсын арслан Оюунболд Говь-Алтай аймгийн төгрөг сумын харьяат аймгийн заан В.Туяазаяаг,

-Улсын арслан Азжаргал Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Батдоржийг,

-Монгол улсын гарьд Баяржавхлан Төв аймгийн Аргалант сумын харьяат аймгийн начин Гүррагчааг,

-Монгол улсын гарьд Рагчаа Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Х.Дарханбаатарыг,

-Улсын гарьд Ганбаатар Говь-Алтай аймгийн сумын заан Баасандоржийг,

-Монгол Улсын гарьд Доржсамбуу Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн начин Э.Чимэддоржийг тус тус амлан авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *