Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүчирхийллээс сэргийлэх “Эерэг цэнэг” манга ном хэвлэгдлээ

“Хөөрхөн Зүрх” ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал 2” нөлөөллийн компанит ажил НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хоёрдахь жилдээ үргэлжилж байна.

Энэхүү компанит ажлын хүрээнд гаргаж буй манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд номын нээлтийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Хитакара болон нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд манга номын аудио танилцуулгыг хийж, оролцогчдын дунд номын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэв гэж “Хөөрхөн зүрх” ТББ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *