Categories
мэдээ нийгэм

Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг хамгаалалтад авлаа

Тавхан настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай Шүүх эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэгдэж ирсэн талаар нэгэн залуу фэйсбүүк хуудастаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэрбээр фэйсбүүктээ “Ийм зүйл уншуулж байгаад уучлаарай. Яг одоо би шүүх эмнэлгийн хүлээн авах дээр сууж байна, энд их л юм харлаа. Энэ дундаас хамгийн аймшигтай нь миний урд талын сандал дээр 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай ирсэн.

Ээж нь самарт явсан хойгуур хойд эцэг нь хүчиндсэн тухай охин нагац эгчийнхээ нөхөрт хэлсэн байна. Хэрэг болсон газар буюу охины байсан гэрт нагац эгч нь авах гэж ирэхэд хойд эцэг нь архи шахаж уулгаж, хэргээ хаацайлж байхад нагац эгчийнх нь нөхөр ирээд охиноос юу болсон тухай асуухад

“Аав согтуу орж ирээд намайг хувцсаа тайл гээд тайлуулсан. Тэгээд б***жгойгоо хийсэн цус гарч өвдөөд, би их уйлсан гээд алхаж чадахгүй байхад нь мэдсэн байна.

Ээж нь байхгүй болохоор охины төрсний гэрчилгээ ягаан дэвтэр гэх мэт бичиг баримт бүгд байхгүй, өдрийн хоолоо залгуулдаг болохоор охины шүүх эмнэлгийн төлбөр төлөх боломжгүй гэж ярьж байхыг нь сонслоо.

Арай ч дээ, энэ нийгэм яагаад ийм болсон юм бэ? Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг яаж хамгаалах вэ. Шинжилгээ, хоол унааны мөнгөнөөс өөрөөр туслаж чадахгүй байгаадаа харамсаад барахгүй нь.

Хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх хөршийн холбоо байгуулах, ямар нэгэн хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлэх боломжгүй байдаг юм байх даа.

Холбогдох байгууллага болох Хүүхэд хамгаалах нийгэмлэгүүд төрийн бус байгууллагууд, хүчирхийлэлтэй тэмцэх газар гэх хамааралтай бүгдийнх нь нүдэнд очтол түгээж өгөхийг хүсье” хэмээсэн байв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд таван настай охиныг хүүхэд хамгааллын багийнхан эмчилгээ, өмгөөлөл болон бусад асуудлыг бүрэн хариуцахаар хамгаалах байр руугаа авч явсан байна. Харин хүчирхийлэгч этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.

Анх мэдээлэл түгээсэн залуугийн хэлж буйгаар, таван настай охин хүчирхийллийн золиос боллоо хэмээн шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаах гэсэн аж. Харин уг залуу 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *