Categories
мэдээ эдийн-засаг

Хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал татварын тайланг авна

Аж ахуйн нэгж байгууллагуудын 2016 оны татварын тайланг хүлээн авах хугацааг нэг хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал авахаар болсон байна. Учир нь Татварын албаны цахим сайт саатаж, тайлан хүлээн аваагүй учраас тэрхүү хугацааг нөхөн ийн нэг өдрөөр сунгажээ. Хуулиараа аж ахуйн нэгж байгууллагууд жилийн эцсийн тайлангаа хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа татварын албандаа өгөх ёстой байдаг.

Мөн түүнчлэн нэг өдрийн энэхүү сунгалт Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргаж буй иргэдэд ч хамаатай юм байна. Шинээр байр орон сууц худалдан авсан, байшин барьсан болон тухайн жилдээ хүүхэд нь оюутан болсон иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *