Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын удирдагчид ирэх сард Пхеньянд дахин уулзана

Ирэх есдүгээр сард Пхеньянд Өмнөд болон Хойд Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалт болох юм байна. Энэ талаар даваа гаригт “Yonhap” агентлаг мэдээлснийг ТАСС уламжлав. Өмнө нь Панмунжом хилийн боомтод хоёр орны төлөөлөгчид уулзан яриа хэлэлцээ хийж, ирэх есдүгээр сард Пхеньянд хоёр орны удирдагчдын дараагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсоныг агентлаг тэмдэглэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд солонгосын удирдагч ким Чен Ун нар уулзсан. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэхүү хэлэлцээний үр дүнд Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэл, нэгдлийн талаархи хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.

Тэд Сөүл, Пхеньяны нийтлэг зорилго Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал болохыг батлан харуулж, өндөр түвшинд яриа хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн байдаг. Өнгөрсөн тавдугаар сард Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар хоёр дахь удаагаа уулзсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *