Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Хоёр иргэн хавсарсан хүнд өвчний улмаас нас барлаа

Сэлэнгэ аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 43 эерэг тохиолдол батлагдаж, 45-86 насны хоёр иргэн хавсарсан хүнд өвчний оноштойгоор нас баржээ.

Аймгийн ЭМГ-ын мэдээгээр сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 26 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 42 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 10 тасагт 246 батлагдсан тохиолдол, 5 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 23, гэрийн эмчилгээнд 59 өвчтөн нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд нийт ковидын тасгуудад 54 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Батлагдсан нийт тохиолдлоос 11 жирэмсэн эх, 17 хүртэлх насны 33 хүүхэд, маш хүнд гурав, хүнд 12, хүндэвтэр 88 тохиолдол тус тус эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *