Categories
мэдээ нийгэм

Хоёр бүсгүйг хөнөөсөн этгээдийг шүүх хурал хойшилжээ

БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэх уулын орой дээр хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 27-ныг хүртэл хойшилжээ.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурорын 108 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа юм.

Сэжигтэн Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Баасандолгортой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Хосбаярыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *