УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ
сарын 09-16-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа. Өнгөрч өдрүүдэд тэрээр
Дарви, Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийж МАН-ын хаврын чуулган болон, чуулганы
хугацаанд хийсэн ажил, өргөн барьсан хуулийн төслүүд болон цаг үеийн бусад
асуудлаар ажлаа тайлагнасан байна.
Мөн Дарви сумын 90 жилийн ойд зориулж иж бүрэн хөл бөмбөгийн талбай байгуулах
хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шийдвэрлэж өглөө. Энэ жил
Ховд аймгийн хэд хэдэн сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн сум болох Зэрэг сум Ховд аймгийн төвтэй хатуу
хучилттай замаар холбогдсон баярт үйл явдалаар ойгоо угтаж байна. Энэхүү замын
хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нар
маш их идэвхи санаачлага гаргаж ажилласанд нутгийн иргэд туйлын талархалтай
байна. Энэ мэтээр Дарви болон Зэрэг сумынхан бүтээн байгуулалтын бэлэгтэй үйл
явдлуудаар сумынхаа ойг угтаж байна.