Categories
мэдээ нийгэм

“Хотулун гүнж” Берлиний кино наадамд оролцож байна

Монголын “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” кино Берлиний 93 дахь удаагийн олон улсын кино наадамд оролцож байна. Хуваарийн дагуу уг киног энэ сарын 11, 14, 16-нд үзүүлэхээр төлөвлөжээ.

Юань гүрний түүхийг харуулсан уг киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоос сэдэвлэн бүтээж, Өгэдэй хааны ач хүү Хайду болон түүний охин Хотулунгийн түүхийг өгүүлдэг. Найруулагч С.Баасанжаргалын найруулсан шинэ кинонд гүнж гэр бүлийн хулгайлагдсан өвийг хайж буй үйл явдал гардаг байна. Гүнжийн замд олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл, урам хугарах явдал тохиолдож, хайртай хүмүүсээ алдаж буйг харуулжээ.

Киноны зураг авалт 2 жилийн өмнө манай улсын 4 аймгийн 9 газарт эхэлж, нийтдээ 5 жилийн өмнөөс бэлджээ. Киноны гол дүрд ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн, жүжигчин, загвар өмсөгч М.Цэрэндолгор, түүний амрагийн дүрд жүжигчин Б.Баттогтох тогложээ. “Монгол цэргийн алдар сууг харуулсан уг кинонд Хотулун гүнж аавтайгаа аян дайнд явж, дайны талбарт эр зориг гаргаж, гавъяа байгуулж буйг голлон харуулсан байна. Түүхэн аялагч Марко Пологийн үлдээсэн тэмдэглэлээр Хотулун гүнж бөхийн барилдаанд ялагдашгүй нэгэн байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *