Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч тус товчоогоор наймдугаар сарын 31-ны оройн 22.00 цагийн орчимд Архангай аймгийн Чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус товчоогоор есдүгээр сарын 1-ний өдрийн 11.05 цагт “ISTANA” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Н-г арьстай 3 ширхэг тарвага, иргэн Б-г арьстай 2 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 3-ны өдрийн 15.25 цагт “NISSAN HINO” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Б-г арьстай 20 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.