Categories
мэдээ нийгэм

Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НЗДТГ-аас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмад настан Д.Мэндсайхан, Х.Сүрэнхүү, Ж.Батсамбуу нарт Ахмадын зөвлөлийн гарын бэлгийг гардуулав.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хотын дарга хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

·Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд өрхийн эмнэлэгтээ B,Cвирусын шинжилгээнд та бүхэн үнэ төлбөргүй хамрагдаж байгаа бөгөөд цаашид энэхүү шинжилгээ нь үе шаттай хэрэгжинэ”

·Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард та бүхнийг ЧД-ийн эрүүл мэндийн төвтэй хамтран хавдрын болон дүүргийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан эрүүл мэндийн үзлэгт хамруулан ахмадууд та нарынхаа эрүүл мэндэд анхаарч ажилласныг дурдахад таатай байна. Цаашид та бүхнээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллана. Ахмадууд та бүхний үнэтэй санал, санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцолж байв гэж нийлслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *