Categories
мэдээ нийгэм

Хотын дарга зарим газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах захирамж гаргажээ

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,

Тухайн газрыг иргэд амарч, зугаалах нөхцлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг 2019 оны III улиралд багтаан зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгахыг дурдсан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Хүрээ төвийн урд байрлах 720 м2 газрыг бичил цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Цаашид СӨХ нь хариуцаж ажиллах ажээ

No automatic alt text available.

Image may contain: car, sky and outdoor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *