Categories
мэдээ нийгэм

Хот тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг хийж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг хотын хэмжээнд зохион байгуулах удирдамжийг баталжээ. Энэхүү уралдааныг 2016 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл зохион байгуулж, Нийслэлийн ойн өдрөөр дүгнэхээр төлөвлөсөн юм байна.

Хот тохижилтын ажлын хүрээнд П.Гэндэн, Жамьянгүн, Олимп, Д.Сүхбаатар, Нийслэл хүрээний өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний гудамжны дагуу АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд явган хүний зам, дугуйн зам талбайн тохижилтын ажлыг хийж эхэлжээ. Мөн Наадамчдын зам, Занабазарын гудамжинд улиас, монос гэх мэт мод бут тарих, Зайсангийн тойруу, Тэнгэр рашааны гудамж, Хоёр хутагтын гудамж, Багатойруугийн гудамжинд сул шороон хөрсийг хатуу хучилттай болгох, явган хүний зам талбай барих ажлуудыг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *