Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, мэдээ мэдээлэл түгээдэг хорооны хэсгийн ахлагч нарт хүүхэд гэр бүлтэй ажиллах арга зүйн болон гэр бүлийн боловсрол олгох, мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “ГЭР БҮЛТЭЙ АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Сургалт 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн дүүрэг тус бүрээс 30 хэсгийн ахлагч хамрагдаж байгаа юм байна. Сургалтаар хүүхэд, гэр бүлийн ойрын үеийн статистик мэдээллийг хүргэхээс гадна гэр бүлийн мөн чанар, үүрэг хариуцлага, хүүхдийн сэтгэл зүйн онцлог, өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох арга зүй, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүй, өрхийн төсвөө зөв хөтлөх арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд ойлголт, мэдлэг өгөх юм.