Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэмийг дахин долоон хоногоор сунгалаа

Хонины цэцэг өвчин гарсантай холбоотойгоор Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт хорио тавиад байсан билээ. Хоёр долоо хоног үргэлжилсэн тус дэглэм дахин долоон хоногоор сунгах захирамжийг сумын засаг дарга гаргажээ. Хонины цэцэг өвчны хоёр голомт үүсэн бөгөөд нэмж өвчлөл бүртгэгдээгүй байгаа юм. Голомтын бүс дэх 28 өрхийн 17170 гаруй хонь, хургыг бүрэн вакцинд хамруулсан байна. Өвчилсөн малаас 210 гаруйг нь устгаж, булсан тухай сумын засаг дарга мэдээлэлсэн. Тус сумын 85 мянга гаруй хонь, хургыг вакцинжуулахаас өглөөний байдлаар 73 хувьтай, вакцинжуулалтын зургаан баг ажиллаж байгаа юм.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *