Categories
мэдээ нийгэм

Хорин нэгэн Дара эхийн чуулган тусгай үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Хорин нэгэн Дара эхийн чуулган тусгай үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын 9-11-нд дэлгэнэ.

XVII зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болсон “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлийг “чуулган” болгож анх удаа дэлгэн толилуулж буй тус үзэсгэлэн уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь, нэг дороос үзэх ховорхон боломжийг үзэгчид, та бүхэндээ олгож байна.

Бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, энэрлийн мишээлтэй, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, үзэсгэлэн гоо, идэр жавхаалаг төгс бүсгүйн байдлаар бүтээж ирсэн түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй сод бүтээлүүдийг дэлгэсэн “Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэнд урьж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *