Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийслэл, орон нутгийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийг хамруулсан нэгдсэн сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад нийт 44 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд “Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт”, шинэчлэн батлагдсан “Эрүүгийн хуулийн ялын бодлого”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн холбоглох заалтууд, “Албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа”, “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын талаарх ойлголт, төслийн үйл явц, “Цахим программ ашиглалт”, “Тэнсэн, ял хойшлуулсан, хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдүүдэд тавих хяналт” зэрэг сэдвүүдийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн холбогдох албан тушаалтнууд хичээл сургалтыг заан явуулж байна.