Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах чиглэлээр ажиллахаар болов.
Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст нийгэмд хамгийн их хэрэгцээтэй байгаа цахилгаанчин, гаг¬нуурчин, шаварчин, өрлөгчин, барилгын засал чимэглэгч гэх мэт мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг болсон. Гэвч тэд мэргэжил эзэмшээд суллагдсаны дараа хөдөлмөр эрхлэх, ажлын байрны тал дээр бэрхшээл тулгардаг байна. Тиймээс дээрх хоёр байгууллага үүнд анхаарах бололтой.