Categories
мэдээ нийгэм

Хоолойны өвчин хүндэрвэл 3-4 хоногт үхэлд хүргэх аюултай

2016 оны есдүгээр сарын байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаториор 20 мянга гаруй хүн үзүүлснээс 30 орчим хувь нь хоолойн зовиуртай иргэд хандсан байна. Тодруулбал, өнгөрсөн жил тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасагт 1100 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 15 нь голтын бугалаа оноштойгоор хагалгаанд орж, нэг хүн амь насаа алджээ.

Чанаргүй хоол унд нь хоолойн өвчлөл маш богино хугацаанд хүндрэх нэг шалтгаан болдог байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө бидэнд хоолой өвдсөнөөс хойш долоо хоногийн дараа бугалаа үүсдэг гэж заадаг байлаа. Гэтэл одоо өнөөдөр хоолой өвдлөө гэхэд маргааш нь бугалаа үүсдэг. Энэ нь даамжраад хоёр хоноход л эрүү, хүзүүний болон 95 хувийн үхэлтэй гэгддэг голтын бугалаа үүсч амь насаа алдахад хүрч байна гэж Э.Алтандөш эмч ярилаа. 95 хувийн үхэлтэй гэдэг нь цээж, зүрх орчимд бугалаа үүсч, идээ хуримтлагдахыг хэлдэг байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *