Хонконгийн засаг захиргаанаас 2022 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирэх зорчигчдыг 7 хоног тусгаарлан ажиглах байран(зочид буудал)-д тусгаарлаж байсныг 3 хоног болгон бууруулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Гадаад улсаас ирсэн зорчигч урьдчилан захиалсан тусгаарлах ажиглах байранд 3 хоног тусгаарлагдсаны дараа коронавируст халдварын ПГУ шинжилгээ өгч, шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд дөрөв хоногийн гэр ажиглалтад шилжих юм.
Гэрийн ажиглалтад байх хугацаанд 4 болон 6 дахь хоногт ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд ажилдаа явах, дэлгүүр орох боломжтой байна.
Хонконгийн тусгаарлан ажиглах байрны захиалга, мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.