Categories
мэдээ нийгэм

ХОМ өгөөгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

Авлигатай тэмцэх газраас 2016 он гарсаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн найман албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлага тооцжээ.

Хуулийн дагуу өнгөрсөн сард АТГ-аас улсын хэмжээнд 39848 мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд хоёр мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, гурван мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 277 албан тушаалтнаас тухайн албан үүргээ гүйцэтгэж байгаа 269 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн мэдүүлсэн байна. Харин өнгөрсөн сард албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр 22 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж, 453 албан тушаалтны мэдүүлгийг шалган, үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *