Categories
гадаад мэдээ

Холливуудын од Роберт Даунид өршөөл үзүүлэв

Калифорнийн захирагч Жерри Браун Холливуудын жүжигчин Роберт Даунид өршөөл үзүүлсэн байна. Тэрбээр 20 жилийн өмнө хар тамхины хэрэгт холбогдож байжээ.

Калифорни муж хар тамхины эмчилгээнд явж, эдгэрсэн 91 хүнд өршөөл үзүүлсний дунд Роберт Дауни багтжээ. Жүжигчний албан ёсны вэб сайтад “хар тамхинаас гарч, сайн үлгэр дуурайл” болсон тул өршөөл үзүүлсэн гэж бичжээ. Өршөөл нь түүний нэр хүндийг сэргээгээд зогсохгүй сонгууль өгөх эрхийг сэргээж байгаа юм. Хар тамхи хэрэглэсэн хэргээр хэд хэдэн удаа баривчлагдаж байсан Роберт Дауни Холливуудын хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг боловч хар тамхинд донтсон нь түүний амжилтад сөргөөр нөлөөлсөн юм.

Жүжигчин 1996 онд хар тамхинд орж, машиндаа кокаин, героин болон галт зэвсэг авч яваад цагдаад баригдсан билээ. 1996-2000 оны хооронд Дауни мансууруулах бодисын эсрэг хэд хэдэн удаагийн эмчилгээнд орж, 1999 оны наймдугаар сард нэг жилийн хорих ял авч Калифорнигийн шоронд хүмүүжсэн юм.

Роберт Дауни 1992 онд “Чаплин”, 2008 онд “Ширэнгийн аянга” киноны дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. Харин 2008 онд Уолт Дисней компани Даунид итгэл хүлээлгэж Марвелийн комик цувралаас сэдэвлэсэн “Авенжерс”, “Төмөр хүн” зэрэг кинонд тоглосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *