Categories
гадаад мэдээ

Холливудын одод iPhone дээр зургаа хадгалахаас болгоомжилж эхэллээ

Холливудын 100 гаруй эмэгтэй оддын нүцгэн зураг алдагдаж, интернетээр тараад байгаа явдал iPhone -ийн гар утас дээр хувийн зургуудаа хадгалах нь хэр эрсдэлтэй болохыг харуулж байна. Apple компанийн iCloud үйлчилгээ нь iPhone хэрэглэгчдийн зургийг онлайн орчинд автоматаар хадгалдаг нь өнөөдөр олон од бүсгүйчүүд олноос нууцлах ёстой нүцгэн зургаа интернетээс харахад хүргээд байгаа аж. Үл мэдэгдэх хакер оддын iCloud данс руу нэвтэрч, хувийн зургуудыг нь хулгайлснаа интернетээр үе шаттайгаар цацаж байгаагийн дотор Оскарын шагналт  жүжигчин Женнифер Лоренсын зургууд хамгийн их цацагджээ.

Түүнээс гадна Кейт Аптон, Селена Гомез, Жессика Браун, Кристен Данст гээд нэр хүндтэй олон жүжигчний зургийг хакердсанаа интернетээр зарлаад байгаа билээ. Оддыг ичгүүртэй байдалд оруулсан зураг интернетэд тарснаас хойш 24 цагийн дараа Apple компани сая нэг энэ асуудалд iCloud хамаатай болохыг хүлээн зөвшөөрч, энэ асуудлыг нухацтай шалгана гэж мэдэгдсэн билээ. Мөн Холбооны мөрдөх товчоо ч энэ кибер гэмт хэргийг шалгаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *