УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Үүнтэй холбогдуулсан Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгох 15,6 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөхийг хүсэж санал хураалт явуулсан.
Улсын төсөв хүнд байгаа, 15,6 тэрбум төгрөгийг олгох хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар гишүүдийн дэмжлэг авсангүй.