Төв аймгийн Эрдэнэсум Цонжинболдогын орчимд тов оврын шуудангийн автобус осолдож томоохон осол гарсан талаар бид мэдээлсэн. Хэргийн газарт, налайхын эмнэлэг дээр холбогдох байгууллагууд бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй аж. Баруун-Уртаас Улаанбаатарын чиглэлд явсан уг автобус Сүхбаатараас 44 зорчигчтой гарсан бөгөөд замын дунд Мөнххаан дээр 2 зорчигч бууж 4 зорчигч нэмж суусан аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд автобус далан руу унасан байдалтай байжээ. 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэл авч, нэг жирэмсэн бүсгүй зулбасан гэсэн мэдээлэл байна.
Аймгийн авто тээврийн газраас хохирогчдын арга гэрийнхнийг зөөх ажлыг зохион байгуулж буй ар гэрийнхэнд нь мэдэгдэх ажлыг явуулж байна. Өчигдөр оройн шуудангаар явсан хүмүүсийн ар гэрийнхэн 96514444 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэнэ.