Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хойд зуслангийн зам янзын гоё

Ямар нэг
улстөрч эрх мэдлийн оройд байх үедээ хожим хойно хэн нэгэн сайн муугаар дурсаж байхаар
дорвитойхон ажил үйлсийг бүтээж байх хэрэгтэй гэдэг юм билээ. “Миний төлөө бусдын
үйлдсэн буянд талархлаа. Харин хойч үеийнхэн маань намайг бусдын төлөө бүтээсэн
сайн үйлээр минь дурсаж яваасай” гэж АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Жефферсон бараг
200 гаруй жилийн өмнө хэлж байжээ. Тусгаар тогтнолын тунхаглалыг үндэслэгчдийн нэг,
түүнчлэн хоёр долларын дэвсгэртийн “эзэн” түүнтэй нутгийнхаа улстөрчдийг жиших аргагүй
л дээ. Зүгээр л энэхүү жишээг онцлохын гол зорилго нь олны төлөө бүтээсэн сайн үйлс,
том жижиг улс орон гэлтгүй үнэхээр л ард түмэндээ хэрэгтэй бол он цагт үл арчигдан
сайны жишээ болон дуурсагдаж байдаг гэдгийг л ойлгуулах гэсэн юм.

Э.Бат-Үүлийг
хожим хойно юу ч гэж муулж магадгүй. Гэхдээ тэр засаглалын оройд байхдаа түүнээс
өмнөх үеийн хотын дарга нарын хэнийх нь ч чадал зориг хүрээгүй нэжгээд ажил бүтээсний
нэг нь зам юм. Ялангуяа хойд зуслан руу явдаг зам. Ямар гоё зам гээч. Түмэн нөхөөстэй
хавчиг замыг богино хугацаанд цэлийсэн өргөн, дардан болгож чадсан шүү. Энэ зам
олон хүний хөдөлмөр шингэсэн зам ч гэлээ хожмоо Үүлийн босгосон зам л гэж хэлэгдэнэ
дээ. Баярлалаа.

Д. Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *