Categories
мэдээ нийгэм

Хойд Солонгосын 14 хөлгийг өөрийн далбаан дор бүртгүүлэхээс Монгол улс татгалзжээ

Уламжлалт сайн харилцаатай хэдий ч Монгол улс өөрийн далбаагаа Хойд Солонгосын хөлөг онгоцнуудад ашиглуулахаас татгалзжээ.

Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын дэглэмийн эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээний дараа нэг улс дангаар уг хоригийг хэрэгжүүлсэн анхны тохиолдол болж байна.

Лхагва гарагт буюу өчигдөр Америкийн Дуу Хоолой агентлаг өөрийн далбааг ашиглуулах эрхийг Хойд Солонгосын 14 хөлөг онгоцонд цуцалсан тухай НҮБ-ын хориг арга хэмжээний хороонд Монгол улс тайлагнасан тухай мэдээлжээ.

НҮБ­-ын 2270 дугаар тогтоол батлагдсанаас хойш Монгол улс гадаадын 400 орчим хөлөг онгоцонд өөрийн далбааны дор үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг ажээ. Тэдгээрийн дотор Хойд Солонгосын хөлөг онгоцнууд багтаж байсан байна.

Эх сурвалж: Arirang

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *