Categories
мэдээ нийгэм

“Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж байна

Өнөөдөр нийслэлийн аялал жуулчлалын газраас “Хоггүй аян-2” арга хэмжээний талаар мэлээлэл хийлээ.”Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах аж. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт зургаан байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар “Дэлхий дахинд Ковид-19 гарсантай холбогдуулаад гадаадаас жуулчид ирэхгүй байгаа энэ үед гадагшаа аялдаг байсан манай иргэд дотооддоо байгалийн дурсгалт болон үзэсгэлэнт газруудаар аялах гээд бэлтгэл ажлаа хангаад байж байгаа. Горхи тэрэлжийн сав газар, Туул голын сав газар, байгалийн дурсгалт газруудаар аялаж, зугаалж буй хүмүүст хогны асуудал маш хэцүү асуудал болоод байна. Тэгэхээр нийслэлийн аялал жуулчлалын газраас “Хоггүй аялах гоё” гурван сарын аяныг зургаадугаар сарын 25-наас эхлээд хэрэгжүүлээд ажлаад эхэлж байна. Энэхүү хоггүй аяны хүрээнд Joinme.mn гэсэн дотоодын аялагчдад зориулсан платформтой хамтран ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатарт дотоодын аялагчдад зориулан үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани нэгдсэн. Уг аяны хүрээнд нийслэлийн дөрвөн чиглэлд гарч байгаа авто машин дээр “Хоггүй аялах гоё” гэсэн уриа стикерийг машин дээр нь наах, байгууллага хамт олноороо явж байгаа аялагч нарт “Хоггүй аялахуй” гэсэн постерийг тарааж ажиллалаа. Дээрээс нь бид хогны уутыг тарааж байна. Энэ бол зөвхөн эхний шатны ажил байгаа. Дараа дараагийн шатны ажлуудын бид гурван сарын хугацаанд төлөвлөөд явна. Дараагийн шатны ажил ЕБС болон хүүхдүүдэд зориулсан ажил байгаа. Хүүхдүүдээ аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүнээр дамжуулаад хоггүй аялах, хотын соёлыг сурталчилах ажлыг наймдугаар сар болон есдүгээр сараас хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *