Categories
мэдээ нийгэм

Хог хаягдал дахин боловсруулах “Эко-Парк” төсөл хэрэгжүүлнэ

niislel

Өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс “Хотын шийдэл” цуврал хэлэлцүүлгийг “Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал” сэдвийн хүрээнд өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр “Хог хаягдлын өнөөгийн байдал ба эдийн азсгийн боломж”, “Аюултай хог хаягдлын устгалын өнөөгийн байдал”, “Аюултай хог хаягдлын хор нөлөө судалгаа мэдээлэл”, “Хог хаягдлын хор нөлөөллөөс үүдэлтэй өвчлөлийн талаарх судалгааны өнөөгийн байдал”, “Аюултай хог хаягдал-Шийдэл” гэсэн сэдвүүдээр мэргэжилтнүүд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Д.Гантөмөр, “МХХДБҮХ” ТББ-ын ерөнхийлөгч Д.Бямбасайхан, НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын алба, ХХТХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Г.Оюун-Эрдэнэ, НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Батдэлгэр, ДЭМБ-ын төслийн мэргэжилтэн, Химийн ухааны доктор С.Өнөрсайхан нар оролцлоо.

-ХОТЫН ХӨГЖЛИЙГ ЯРИХААС ӨМНӨ ХОГ ХАЯГДЛЫН АСУУДЛЫГ ЯРИХ ЁСТОЙ-

Нийслэл хотын хэмжээнд жилд 1 сая 433 тонн хог хаягдал гардаг байна. Үүнээс дахин боловсруулу буй хог хаягдлын хэмжээ ердөө 24 хувийг эзэлдэг аж. Энэ нь 344 тонн хог хаягдлыг дахин боловсруулж байна гэсэн үзг юм. Гэтэл хог хаягдлыг дахин боловсруулах 85 хувийн боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Өөрөөр хэлвэл 1.2 сая тонн хогийг дахин боолвсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм.

Нийт хог хаягздлын хувьд үзүүлэлтээр харвал шилний хаягдал 319 мянган тонн, хуванцарын хаягдал 69 мянган тонн, хоол хүнсний хаягдал 304 мянган тонн, хаягдал төмөр болон өнгөт металл 134 мянган тонн, цаас болон картоны хаягдал 104 мянган тонн, малын гаралтай хог хаягдал 72 мянган тонн, аюултай хог хаягдал буюу цацрагын хог хаягдал 86 мянган тонн, бусад булагдсан хог хаягдлын хэмжээ 485 мянган тонн байгааг онцлов.

Энэ нь манай улсын хэмжээнд хүн амтайгаа харьцуулахад маш их хэмжээний хог хаягдал гарч байгаа бөгөөд дахин боловсруулалт маш муу байгааг албаныхан хэлж байлаа. Үүн дотор аюултай хог хаягдлын хэмжээ өндөр байгаа төдийгүй энэ асуудлыг менежменттэйгээр шийдвэрлэх ёстойг оролцогчид саналаар хэлэв.

-УСТГАГДСАН ХОЙНОО Ч ХОР ХӨНӨӨЛТЭЙ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Хог хаягдлын менежментийг хөгжүүлэхэд бодлогын түвшинд шийдвэрлэх, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа хогийг ангилах асуудлыг нэн тэргүүнд тавьж, ач холбогдол өгөх шаардлагатай байгаа юм. Учир нь хог хаягдлын нөлөөлөл нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцлов.

ДЭМБ-ын төслийн мэргэжилтэн, Химийн ухааны доктор С.Өнөрсайхан уг асуудлын хүрээнд судалгааны ажлын мэдээллээсээ танилцуулав. Тэрээр “Ахуйн хог хаягдлын талаар улсын тодорхойлолттой болох шаардлагатай.Үүнийг зохицуулсан хууль эрхзүйн орчин, зохицуулалт мөн хэрэгтэй юм. Мөн нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудал бол аюултай хог хаягдлын асуудал. Учир нь аюултай хог хаягдал нь устгагдсан хойноо ч хор хөнөөл нь бүрэн алга болдоггүй. Ингээд ирэхээр байгаль орчин төдийгүй хүн амын эрүүл мэндэд онц аюултай гэж үздэг.

Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад 1970 оноос эхлэн аюултай хог хаягдалд анхаарч ирсэн бөгөөд хог хаягдлын менежментийг хөгжүүлсээр ирсэн байна. Энэ ажлаараа тэргүүлэгч нь Япон улс юм. Япон улс нь хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь л шууд ангилж, дахин боловсруулахад хялбаршуулж өгдөг. Хүүхдүүд нь цэцэрлэгт байхаасаа л хог хаягдлыг ангилаад сурчихсан байдаг бөгөөд манайд ч гэсэн хүүхдийг цэцэрлэгт байхаас нь хог хаягдлыг ангилах, байгаль орчиндоо хог хаяхгүй байсан гэсэн төлөвшлийг суулгах хэрэгтэй байгаа юм” гэв.

-ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ “ЭКО-ПАРК” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ-

niislel

Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх гарц боломжуудыг оролцогчдын зүгээс саналаар хэлж байсны дотор өнөөдрийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулагч “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын “Эко-Парк” төсөл анхаарал татаж байлаа. Уг төсөл нь Нарангийн энгэр болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өндөр технологид суурилсан, дэлхийн жишгийн дагуу хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор болгох төлөвлөгөөтэй аж. Уг төслийг хэрэгжүүлэхэд 246 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ажлын алба танилцуулсан юм. Уг төслийг хэрэгжүүлснээр,

Улаанбаатар хот орчмын агаар, ус, хөрсний бохирдол эрс буурч, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөх сайжирна.

Шинээр 900 гаруй ажлын байр бий болж, хог түүгч иргэдийн амьдрах нөхцөл дээшилнэ

Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах менежментийн цогц бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Ахуйн хог хаягдлыг ангилах 4R зарчмаар боловсруулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Ландфилийн аргаар булж устгахыг эрс бууруулах зэрэг ач холбогдолтой” аж.

niislel

Мөн төвлөрсөн цэгүүдээс хогийг цаг алдалгүй зөөх шинэ техник туршиж байгаа аж. Чиргүүлийн зориулалттай, хөдөлгөөнт хогийн сав нь ачиж авч явах зориулалттай, өөрөө хаагддаг бөгөөд эргэн тойрондоо баохирдол үүсгэхгүй төдийгүй цаг хэмнэх боломжтой гэв.

Одоогийн байдлаар уг хогийн савыг туршилтаар 3, 4-ийг тодорхой цэгүүдэд байрлуулахаар болжээ. Энэхүү хогийн сав нь 3.8 метр куб багтаамжтай бөгөөд ойролцоогоор 3 хоногийн дотор хог нь дүүрнэ гэж тооцоолж байгаа юм. Том оврын машин нь хог ачихдаа тодорхой хүндрэлүүдтэй тулгардаг учир эдгээр хүндрэлүүдийг шийдэх боломжтой хэмээн санаачлагчид онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *