Categories
мэдээ нийгэм

“Хобби” сургуулийнхан геннисийн амжилт эвдэнэ

Сүхбаатарын талбайд “Хобби” бүрэн дунд сургуулийн 700 гаруй сурагч, багш ажилчид өөрсдийн бэлтгэсэн цаасан пирамидаар төрийн далбаагаа урлаж байна. Монгол Улсын төрийн далбааг өнөөдөр өглөөний 10.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нааж эхэлжээ.

Төрийн далбаа нь 24х48 метрийн хэмжээтэй, 100 мянга гаруй цаасан пирамидаас бүрдэж байгаа юм. Үүгээрээ “Оригами мозайк” төрлөөр Геннисийн номд бүртгүүлж, амжилт эвдэх зорилготой гэнэ.

“Хобби” сургуулийн сургалтын менежер П.Лхагвасүрэн “Оригами гэдэг нь цаасан нугалмай, мозайк гэдэг нь шигтгэмэл гэсэн үг. Төрийн далбаагаа өнөөдөр 17.00 цагаас өмнө амжиж хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн үед монголчууд Геннисийн номд их бүртгүүлж байна. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс зөвхөн монгол уламжлалаараа бүртгүүлж байсан. Гэхдээ тэднийг буруутгаагүй юм шүү. Харин бид дэлхийн бусад хүмүүсийн амжилтыг эвдэхээр ажиллаж байгаа. Үүгээрээ илүү онцлог” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *