Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хоршоо нь гишүүнчлэл, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гадаад дотоод эх үүсвэр татах, 100-аас дээш гишүүнтэй, эсвэл нэг тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоод хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал хүрээнд үнэт цаас гаргах, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцын хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарах юм.
- Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжинэ.
- Хоршооллын нэгдсэн холбоо хоршооллын салбарын мэдээлэл, судалгааг нэгтгэн хөтөлж, дүн шинжилгээ хийдэг болох ба эдгээр судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, хөгжлийн бодлогыг дэс дараалалтай авдаг арга механизмд шилжинэ.Хоршоо хөгжих эрх зүйн орчин сайжирч, татвар, аудитын зөрчил арилна.
- Төрийн гүйцэтгэх үүргүүдийн тодорхой хэсгийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нээгдэнэ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
One reply on “ХХААХҮЯ: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны хөгжлийг дэмжинэ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru