Categories
мэдээ нийгэм

​ХХААХҮЯ: 2023 оноос зөвхөн самнасан ноолуур экспортолно DNN.mn

Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргалаа - ХХААХҮЯам

ХХААХҮЯ-наас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэхээр “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа.

Тус зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм. Тухайлбал, 3880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн (600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн) борлуулж, нийт 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөл бий болгож байна.

Цаашид ноолуурын үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрсэн утас буюу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах шаардлагатайг салбарынхан онцолжээ. Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байрыг шинээр нэмэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэх боломж бүрдэж байгаа аж.

Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болох чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасныг ХХААХҮЯ мэдээллээ.

Манай улсын экспортолж буй ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг бөгөөд ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *