Categories
мэдээ нийгэм

Хивэгний экспортыг багасгана

Сүүлийн жилд дотоодод хивэгний үнэ нэмэгдсэн байхад хивэгний экспорт хийсээр байгааг шүүмжилж буй. Тэгвэл ирэх жилүүдэд хивэгний экспортыг багасгах асуудалд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас анхаарах талаар албаныхан мэдээллээ.

Улсын хэмжээнд энэ жил 70 мянган тонн хивэг гаргах төлөвлөгөөтэй бөгөөд үүний 60 хувь буюу 40 мянган тонныг дотоодын хэрэгцээнд, үлдсэнийг экспортод гаргах юм байна. 40 мянган тонн хивэг нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах бол экспортын хувьд тодорхой зохицуулалт хийхийг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг хэлсэн. Тодруулбал, хивэгний дотоодын хэрэгцээ өссөн үед экспортыг азнаж, хэрэглээ багасвал экспорт хийх байдлаар зохицуулах ажээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 20 гурилын үйлдвэр хивэг гаргаж байгаа бол нэг тонн хивэгний дундаж үнэ 360-370 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин “Алтан тариа” ХХК энгийн хивэгнээс тэжээлийн агууламж хоёр дахин илүү хорголжин хивэгийг 320-330 мянган төгрөгөөр худалдаж буйг салбарынхан онцолсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *