Categories
мэдээ нийгэм

Хими эмчилгээний үр дүнд Э.Ананд хүүгийн нурууны хавдар нь 39 хувиар багасжээ

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Хүү эндээс явахдаа багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадаг буйгаа мэдрэхээ больсон байсан юм.

Харамсалтай нь БНСУ дахь эмнэлэгт үзүүлсний дараа цусны хорт хавдартай болох нь мөн тогтоогдож, эмчилгээ хийлгэж буй билээ. Э.Анандын ээж Ц.Даваа хүүгийнхээ биеийн байдал, эмчилгээний үр дүнгийн талаар мэдээлжээ.

Тэрбээр “Хүү бид 2 эмнэлэгтээ хэвтээд яг нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эхний хими эмчилгээ маань дуусаж, 5 удаагийн нөхөн сэргээх эмчилгээ хийгдээд одоо 2 дахь хими эмчилгээ маань эхлээд явж байна. Эхний хими эмчилгээ маань 3 төрлийн хими тариа 12 цагийн зайтайгаар 7 хоногийн турш хийгдсэн ба үүний үр дүнд нурууны хавдар 39 хувиар багасаж 7,3 см болсон байна. Цусан дахь хавдар ч мөн төдий хэмжээгээр буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Одоо 2 дахь хими эмчилгээ мөн л 3 төрлийн хими тариа 24 цагийн турш 7 хоног хийгдэнэ.

Гэвч цусны хавдрыг бүрэн эмчлэхийн тулд дахин нэг удаагийн хими эмчилгээ хийсний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн. Харин сайн мэдээ нь хими эмчилгээний дараа нурууны хавдар нь бүрэн устана гэж хэллээ.

Төлбөр мөнгөний хувьд санасныг бодоход нэлээн өндөр гарчээ. За яахав болгоноо болгоно. Энэ хүртэл явсан, эцсийг нь хүртэл явж хүүгээ заавал эдгээнэ. Эцэст нь хэлэхэд Монголчууд та бүхэндээ дахин дахин талархлааа. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *