Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтоны жиргээнд Хятад Улс хариу өгчээ

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон твиттерт идэвхтэй жиргээч болсон гэнэ. Тэрбээр твиттерийг АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших албан бус сурталчилгаанд сайтар ашиглаж байгаа бололтой.

Гэвч Хиллари Клинтоны хүний эрхийн талаарх жиргээ Хятадын эрх баригчдыг бухимдуулсан бололтой. Бээжинд таван эмэгтэй нийгмийн идэвхтнийг барьж хорьсны дараа Хиллари Клинтон “Хятад эмэгтэй идэвхтнүүдийг хорихоо зогсоох ёстой. Энэ бол зөвшөөрөх аргагүй хэрэг” хэмээн жиргэжээ. Үүний хариуд Хятадын гадаад хэргийн яамнаас “Хятад бол хуультай улс. Холбогдох байгууллагууд холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэдэг. Олон нийт болон бусад улс орнууд Хятадын шүүхийн бүрэн эрх, бие даасан байдлыг хүндэтгэнэ гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *