Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг угтан Хил хамгаалах ерөнхий газар, хил хамгаалах анги салбаруудын хилчид сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан цус цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэх, нөөц бүрдүүлэх долоо хоногийг 2021 оны есдүгээр сарын 20-ны Даваа гарагаас эхлүүллээ.
Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан долоо хоногийн туршид хилчид цусаа бэлэглэнэ.