Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Хил хязгааргүй шүдний эмч нар” энэ сарын17-28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн долоон сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.
Нийтдээ 8494 хүнд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийж, амны хөндийг эрүүлжүүлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Герман болон Европын Холбооны бусад гишүүн орнуудаас нийт 26 шүдний эмч ирж тусламж үзүүлжээ.
“Хил хязгааргүй шүдний эмч нар” тусламжийн байгууллага нь /DWLF/ дэлхийн буурай хөгжилтэй арван оронд 50 гаруй суурин болон явуулийн шүдний эмнэлэгүүдийг байгуулжээ. Эдгээргазруудад Герман болон Европын Холбооны гишүүн өндөр нарийн мэргэжлийн эмч нар амралтынхаа үеэр хувийнхаа зардлаар, очиж үнэ төлбөргүй үзлэг хийн, ядуу буурай хүмүүст тусалдаг байна.
2007 оноос хойш Монгол Улсын нийт 12 аймагт 13 суурин 29 явуулын шүдний иж бүрэн тоноглол бүхий шүдний эмнэлэгүүдийг байгуулаадбайна.
Герман улсын шүдний их эмч Клаудия Хирзэл /Claudia hirzel/-ээс монгол хүүхдүүдэд хийсэн шүдний эмчилгээний талаар асуулаа.
– 10-16 насны хүүхдүүдийн шүдний өвчлөл их байсан гэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйд төдийлөн анхаардаггүй нь ажиглагдсан. Шүдээ хэрхэн яаж эрүүл байлгах тал дээр зөвлөмж өгдөггүй. Шүдээ яаж угаахыг ч хэлдэггүй. Шүдээ угаа гээд сойж авч өгөөд л боллоо.Шүдээ зөв, сайн угаасныг шалгахгүй байна.Хүүхдийг бичиж сургахын тулд эхлээд зааж өгдөг. Үүний адил эхлээд шүдээ яаж зөв угаахыг зааж өгсний дараа хүүхэд шүдээ сайн угаадаг болно. Үр дүнд нв шүдний өвчлөл байхгүй болно шүү дээ.
Монгол Улсын хүн амын 95 хувь нь шүдний өвчлөлтэй байдаг.Тэр дундаа хүүхэд багачууд өвчлөл ихтэй байдаг гэсэн судалгааны үр дүнд бага насны хүүхдийн үзлэг эмчилгээг голчлон хийсэн. Нийт эмчлүүлсэн хүмүүсийн 70 хувь нь хүүхэд байсан.
-Герман улс хүүхдийн шүдний эрүүл ахуйд хэрхэн анхаардаг вэ?
-Германд хүүхдийг 0-18 нас хүртэл нь шүдний эрүүл ахуйн мэдлэг мэдээллийгсургалт байдлаар явуулдаг нь маш том алхам байдаг.Түүнчлэн хүүхдийг 18 нас хүртэлшүдийг нь цооролтоос хамгаалж түрхлэг түрхэж өгдөг. Энэ бүхэн герман улсын бодлого гэж би бодож байна гэв.