Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах eрөнхий газар уртасгасан цагаар ажиллаж байна

Image result for ххег

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан зарлан дуудах бичиг авсан боловч гадны улсад сурч, амьдарч байгаа цэргийн насныхнаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа, мэдээлэл шаарддаг. Энэ дагуу Хил хамгаалах eрөнхий газар уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд иргэдэд гаргаж өгч үйлчилж байгаа аж. Иргэн лавлагааг өөрийн биеэр ирж авах боломжгүй бол түүнтэй хуулийн дагуу хамаарал бүхий этгээд эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчид хил нэвтэрсэн лавлагааг гаргаж өгдөг. Мөн эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэрийн дагуу лавлагааг гаргаж өгч үйлчилдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *