Categories
мэдээ нийгэм

Хийт бетоны үйлдвэр нээлтээ хийлээ

Эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй европ стандартыг хангасан хийт бетоны үйлдвэр өчигдөр нээлтээ хийлээ. “Монголын алт” компани ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Сис-темс”-ийн технологиор энэхүү үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулжээ. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МАК-ийн ерөнхийлөгч Н.Нямтайшир, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав нарын зочид, төлөөлөгчид оролцов. Тус компани үйлдвэрлэж буй хийт бетоноо “Евроблок” гэж нэрлэжээ. Зах зээлд нийлүүлж буй энэ бүтээгдэхүүн нь хөрөнгө, хүч хөдөлмөрийн зардлыг асар хэмнэхээрээ давуу талтай ажээ. Үйлдвэрлэлтийн явц, тоног төхөөрөмжийн тухайд бүгд автомат юм билээ. Материалын орц, найрлага, технологийн шугам дамжлага гээд хүнээс хамааралтай аливаа хүчин зүйлийг арилгаж чадсан байна. “Евроблок”-ийн найрлагад усанд үл уусах эрдсүүд ордог гэнэ. Иймд чийгийг өөртөө тогтоодоггүй, харин ч гадагшлуулдаг байна. Дээрээс нь ямар нэгэн химийн процессод идэгдэж ялзрал явагдахгүй болохоор хорхой, шавьж болон мэрэгч амьтан үүрлэхгүй гэсэн. Мөн “Евроблок” нь ердийн бетоноостав дахин хөнгөн бөгөөд 100 тн ачаа даах чадвартай аж. Тоосгоноос 3-5 дахин дулаан учир халаалт, хөргөлтийн зардлыг бүрэн хэмнэх юм байна. Монгол орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой “Евроблок”-ийн 40 см-ийн зузаантай хана нь нэмэлт дулаалгын материал хэрэглэх шаардлагагүй болохыг үйлдвэрийнхэн онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *