Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилээр 14 цэцэрлэг ашиглалтад орно

цэцэрлэг ашиглатад орно зурган илэрцүүд

Жил бүрийн намар цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй, хүүхдүүдийг хаана сургах вэ гэсэн асуулдал тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд нийт 22 мянган ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин үүний 14-ийг нь хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг ашиглалтад орох гэнэ.

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана. Үүний 877 төрийн, төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх аж. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдана. Энэ нь өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *