Монголын
Хэвлэлийн Хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Глоб Интернэшнл Төв, DW
Академи, Фридрих Эбертийн сан хамтран зохион байгуулж буй “Хэвлэлийн
зөвлөл байгуулах ажлын хэсгийн зөвлөлгөөн” өнөөдөр гурав дахь өдрөө
үргэлжилж байна. Зөвлөгөөнөөр хэвлэлийн зөвлөлийн дүрэм, хэвлэлийн зөвлөлд
гомдол хүлээн авах, хэлэлцэх журам боловсруулах талаар хэлэлцэж байгаагийн дээр
ёс зүйн алдаа мадгийг жишээ кейс дээр хэлэлцэж байгаа аж. Монголд хараат
бус Хэвлэлийн зөвлөлийг амжилттай байгуулах гарцыг энэхүү зөвлөгөөнөөс нээх юм байнà.